Эрхэм зорилго

2015-01-18 11:39
       Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг дүүрэгт зохион байгуулах чиг үүрэг бүхий дүүргийн Засаг даргын дэргэдэх алба юм.
Худалдан авах ажиллагааны алба нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд нийцүүлэн ажиллахын зэрэгцээ худалдан авах ажиллагааг ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан төлөвлөж, зохион байгуулан ажиллана.
 
Алба нь дор дурдсан хууль тогтоомжийг удирдлага болгон ажиллана.
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль
- Монгол Улсын үндсэн хууль
- Төрийн албаны тухай хууль
- Төсвийн тухай хууль

- Хөдөлмөрийн тухай хууль

- Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль
- Байгууллагын нууцын тухай хууль

- Авлигын эсрэг хууль

- Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль

- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль

- Өрсөлдөөний тухай хууль болон бусад хууль тогтоомж


 



Санал асуулга

Худалдан авах ажиллагаа хэр шудрага явагдаж байна гэж бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд