НАЛАЙХ ДҮҮРГИЙН СОЁЛ УРЛАГЫН ОРДОНД НОМ ХАНДИВЛАЛАА.

2017-03-22 17:05

Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас дүүргийн Соёл урлагын ордонд  ном хандивлах аяны хүрээнд 30 гаруй номыг хандивлалаа. Эдгээр номнуудыг албаны хамт олны зүгээс цуглуулсан бөгөөд хүүхдийн, танин мэдэхүйн, уран зохиолын зэрэг орчин цагийн сонирхолтой номнууд багтсан байна. Энэхүү арга хэмжээнд Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны дарга Ц.Алимантуяа, Соёл урлагын ордны дарга С.Баасанхүү болон бусад албаны хүмүүс оролцлоо.  Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны дарга Ц.Алимантуяа хүүхдүүдийн сурч мэдэх эрхийг дээдэлж, номын сангийн өв санг өргөжүүлэн ажиллаж байгаад дүүргийн Соёл урлагийн ордны хамт олонд талархал илэрхийллээ.





Санал асуулга

Худалдан авах ажиллагаа хэр шудрага явагдаж байна гэж бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд