Налайх дүүрэгт гэрэлтүүлгийн ажлын зураг төсөв хийх зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.

2017-04-06 10:26

 Налайх дүүрэгт Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжих бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын ерөнхий төлөвлөгөөны дагуу гэрэлтүүлгийн ажлын зураг төсөв хийх зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа. Төсөвт өртөг-9 000 000 төгрөг

Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газраас зургийн  даалгавар 2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр ирсэн. Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны А/32 дугаар захирамжаар А3-ын сертификат бүхий 3 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороо байгуулагдсан. 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл дэлгэрэнгүй жагсаалтад бүртгэсэн. 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хураангуй жагсаалтад орсон зөвлөхүүдэд саналын урилга илгээсэн. Үнэлгээний хороо техникийн саналын үнэлгээг хийж, 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдөр санхүүгийн саналыг нээсэн. Хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчоор "Дархан сүлжээ" ХХК шалгарч, 6 844 821 төгрөгөөр гэрээ байгуулахаар болж, Үнэлгээний хорооны зөвлөмжийг  2017 оны 03 дугаар сарын 14-ны өдөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн. 

 





Санал асуулга

Худалдан авах ажиллагаа хэр шудрага явагдаж байна гэж бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд