2017 оны үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг байгууллаа.

2017-04-11 14:21

Худалдан авах ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Алимантуяа  төрийн албаны үйл ажиллагааг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, Төрийн албаны тухай хууль тогтоомжийг чанд сахиж ашиг сонирхлын зөрчилгүй шудрага хариуцлагатай ажиллахыг зорин албан хаагчидтай үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгууллаа. Тэрээр  2017 оны үр дүнгийн гэрээгээ сайн биелүүлж хариуцлагатай нээлттэй, ил тод ажиллах хэрэгтэйг сануулж, 2017 оныг "Иргэний оролцоотой эрхзүйн шинэтгэлийн жил" болгохоор зорилт тавин ажиллахаар боллоо.  Төрийн байгууллага бол ард түмэндээ үйлчлэх, тэдний тусын тулд ажиллах хэрэгтэй. Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай зохион байгуулан ажиллахыг даалган амжилт хүслээ.  







Санал асуулга

Худалдан авах ажиллагаа хэр шудрага явагдаж байна гэж бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд