Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг "Жаргалтай үрс" уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.

2017-06-02 08:55

        Энэ ертөнцийн хамгийн сайхан зүйл бол хүүхдийн цагаахан сэтгэл, жаргалтай инээд билээ. Тийм ч учраас жил бүрийн зургаадугаар сарын нэгний өдрийг "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн билээ.

Худалдан авах ажиллагааны алба Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Жаргалтай үрс” уриан дор Дүүргийн Соёлын орны өмнөх талбайд тэмдэглэн өнгөрүүлж, албан хаагчдын 13, 2 дугаар хорооны зорилтот бүлгийн 10, нийт-23 хүүхдэд гарын бэлэг гардууллаа. Мөн уг өдрийн хүрээнд албаны эцэг эхийн зөвлөлөөс албан хаагчдын хүүхдүүдийн дунд авьяаслаг хүүхэд шалгаруулах тэмцээн зохион байгуулж, урамшуулсан юм.









Санал асуулга

Худалдан авах ажиллагаа хэр шудрага явагдаж байна гэж бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд