r-Налайх дүүргийн Хангамж үйлчилгээний төвд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх

2017-07-24 11:39

 

 

 

                                   ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                           

Огноо : 2017 оны 07 дугаар сарын 17

Тендер шалгаруулалтын нэр: r-Налайх дүүргийн Хангамж үйлчилгээний төвд

хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: r-НДХААА-2017/Б-13

                       

            Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос r-Налайх дүүргийн Хангамж үйлчилгээний төвд хүнсний бүтээгдэхүүн–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

Төлбөрийг Төрийн сан банк 100200455009 тоот дансанд тушаана.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2015, 2016 оны аль нэг жилд  тухайн оролцож буй багцын дүнгийн 50 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тухайн оролцож буй багцын дүнгийн 30 хувиас багагүй байх шаардлагатай.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн буюу 2015, 2016 оны санхүүгийн тайлан.

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:  Тухайн оролцож буй багцын дүнгийн 30 хувиас багагүй байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “Шаардлагагүй”

              Тендерийн хамт Багц.1- 1’000’000, Багц.2-780000  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

   Тендерийг 2017 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 10 цаг 40 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх:Үгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

                                                                                                                   

Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Хуульчдын гудамж,

Худалдан авах ажиллагааны алба. Утас:7023-2788

 

 




Санал асуулга

Худалдан авах ажиллагаа хэр шудрага явагдаж байна гэж бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд