Налайхчууд мод тарилаа.

2017-10-16 14:58

 

Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны намрын бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнд мод тарих арга хэмжээ боллоо.
Мод тарих өдрийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын Үйлдвэрлэл ногоон хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч С.Тунгалаг, Цэцэрлэгжүүлэлтийн албаны дарга О.Уранчимэг нар оролцож бүх нийтийн мод тарих аянд нэгдэж байгаа бүх хүмүүст талархлаа илэрхийлж мод тарилаа.
Өнөөдөр нийтдээ 270 хар мод, 1300 гаруй хайлаас тарьсан бөгөөд дүүргийн төрийн бүхий л байгууллагын ажилтан, албан хаагчид оролцсон юм.
Цэцэрлэгжүүлэлтийн албанаас мод тарих нүхийг ухаж бэлтгэсэн бөгөөд цаашид арчилгаа, усалгааг хариуцан ажиллах юм. Худалдан авах ажиллагааны албаны зүгээс 12 ширхэг хайлаас тарилаа. 








Санал асуулга

Худалдан авах ажиллагаа хэр шудрага явагдаж байна гэж бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд